Чело ба пиано

0
617

хандЗалуухан төгөлдөр хуурч, виолончельч бүсгүй хоёр хамтарч “CELLO & PIANO” хэмээн нэрийдсэн сонгодог хөгжмийн тоглолт хийх гэж байна. Төгөлдөр хуурч, ХБК-ийн концертмейстер багш Д.Саран, виолончельч М.Хандсүрэн нар Ф.Шопений ноктюрноос авахуулаад Энио Мориконне, А.Пиацолла улмаар Жон Ленноны хөнгөн, аялгуу тансаг бүтээлүүдийг сонордуулна. Тэдний бэлтгэл сургуулилтаас харахад Bluemoon арт галерейд ирэх сарын 3-нд болох уг тоглолт хөгжим сонирхогчдын уучлаарай, “загатнасан газар маажих” шиг л болохоор шинжтэй. Бүсгүйчүүдтэй хийлч Дөлгөөн хамтарч гурвал зохиол тоглох бол балетчин О.Олонбаяр нэгдэн, сонгодог дуэт балетийн элементүүдтэй хэрхэн хосолж гоо сайхныг илтгэхийг харуулна.

s 1Төгөлдөр хуурч Д.Саран багшаар ажиллаж буй бол виолончельч М.Хандсүрэн БНСУ-д хэлний бэлтгэл төгсөөд эх орондоо энэ жил ажиллаж байгаа юм. Тэрбээр одоогоор Морин хуурын чуулгад тоглож байна.

“CELLO & PIANO” тоглолтыг Bluemoon галерей болон жимсний шүүс үйлдвэрлэгч Seaberry компани ивээн тэтгэж байгаа юм байна. Уг тоглолтод хүссэн хүн бүр үзэгчээр очиж болох бөгөөд амтат шүүсээр дайлуулан хоорондоо танилцаж, ярилцаж тухлах таатай орчин бүрдүүлж залуу хөгжимчдийн тоглох, уран бүтээлд дурлах эрмэлзлэлийг дэмжиж байгаа ажээ.

Р.Оюунжаргал

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ