Түүний зурагнуудаас хөгжим эгшиглэнэ

0
3907

Өнгө будгийн хувьд төгс зохицлыг олсон түүний бүтээлүүдийг үзэхэд   яруу уянгалаг хөгжим эгшиглэх мэт,   балын амтат дарсыг хундгалан тулгах мэт, санаж хүлээсэн хүнтэйгээ уулзан  үзсэн туулснаа   хүүрнэлдэх баясах мэт цаанаа л нэг нандин тансаг,  сэтгэл сэргээж баярыг өөрийн эрхгүй хүргэх ажээ.

Зураач С.Заяасайхан одоогоор Япон улсад амьдарч уран бүтээлээ туурьвиж буй бөгөөд урьд нь Америк, Европ болон Азийн олон орнуудаар үзэсгэлэнгээ гаргаж, уран зургийн ертөнцөд өөрийн байр суурийг эх орондоо төдийгүй олон улсад баталсан чадалтай уран бүтээлч  билээ.

Зураачийн дотоод гоо сайхан, асуудалд хандах хандлага, тайлбар,  харах өнцөг   түүнийг  зүгээр ч нэг бийр будаг нийлүүлж суудаг хүн биш нэг үгээр гүн сэтгэгч,  философч хүн байна даа гэж эрхгүй бодогдуулна.

1507979_969516803088811_8321143041414599029_nАнх түүний бүтээлүүдийг хараад бүгд амьд зураг байна ш дээ гэж гайхан дуу алдаж байж билээ. Багадаа бурхан зурдаг байсныг нь сонсоод  нь бүтээл болгон нь амьтай мэт санагддагийн учрыг өөрөө өөртөө тайллаа.

10355584_773601636013663_8165780312597684121_oТэрбээр эмэгтэй хүн зурах дуртай. Бүх юмыг ус агаар, байгаль дэлхий, хүлээлт,  тайвшрал ухаарал, гомдол, түүх шаштирийг бүгдийг эмэгтэй хүнээр төлөөлүүлэн буулгасан байх нь үнэхээр содон сайхан.

12187894_1061963393844151_8309134522594167982_nС. Заяасайхны бүтээлүүд  баруунд маш сонирхол татаж байгаа бөгөөд бас ч үгүй шаггүй өндөр үнээр зарагддаг ажээ. Манай уран зураг цуглуулагчид  ч сүүлийн үед  түүний бүтээлд харамгүй үнэ хаях болсон нь  жинхэнэ урлагийн бүтээлийг ойлгож хүлээж авдаг түвшнийхөн гарч ирж буйн  илрэл болов уу.

10655266_823767057663787_6935915040394961794_o

Сонирхуулахад Арлын Японд нэрээ мандуулж яваа их аварга Харумафүжи маш сайхан зурдаг бөгөөд  С. Заяасайхан, Харумафүжи Д. Бямбадорж нарын хамтарсан ” Хоёр ертөнц”  уран зургийн үзэсгэлэн хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын  23-27-нд Токио хотын  Гинза дүүрэг дэхь “Ничидо ” галлерейд болох юм байна.

Ч. Дэлгэрцэцэг

11209614_963008230406335_3644493331208713_n10389330_880201548687004_8858737727745783108_n10997017_995777673796057_3481678534323806309_n

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ