Орос хийлч Алина Ибрагимовад Британийн эзэнт гүрний одон гардуулжээ

0
542

алинаИх Британийн хатан хаан Елизавета II жил бүр шинэ оны өмнөхөн онцлох хүмүүст шагнал гардуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шагнал авах хүмүүсийн жагсаалтад Орос, Их Британийн хийлч залуухан бүсгүй Алина багтсан байлаа. Тэрбээр нэгэн цагт Лондоны симфони найрал хөгжимд уригдсан контрабас хөгжимчин Рината Ибрагимовын охин бөгөөд өдгөө 31 настай залуу уран бүтээлч юм. Жил тойрон дэлхий олон оронд тоглолт хийж, суут хөгжмийн зохиолчдын хатан хийл хөгжимд зориулан бүтээн туурвисан гайхамшигт бүтээлүүдийг эгшиглүүлж хөгжмийн сайхныг түгээж явдаг түүнд нэр хүндтэй шагнал авсанд нь ОХУ-аас Их Британид суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Александр Яковенко баяр хүргэсэн байна.

Алина дөрвөн настайдаа хийл тоглож сурсан бөгөөд зургаатайдаа Их теартын тайзан дээр тоглож байсан авьяастан. Гэр бүл нь Их Британид нүүж очиход охин Америкийн нэрт хийлч, удирдаач агсан Иегуди Менухиний хөгжмийн сургуульд орж суралцсан байна. Дараа нь Хатан хааны Хөгжмийн коллежд элсэн суралцаж амжилттай төгсчээ.

2009 онд тэрбээр Classical BRIT Awards хэмээх “Шилдэг залуу тоглооч”, 2010 онд Хатан хааны хөгжмийн хүрээлэнгээс олгодог Эмиль Андерсоны шагнал хүртсэн хамгийн залуу уран бүтээлч болж байжээ.

Алиан Ибрагимова Венецийн мастер Пьетро Гварнерийн 1783 онд урласан хийлээр тоглодог хөгжимчин.

Р.Оюунжаргал

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ