Даашинзаа тайллаа, гол дүрд шууд тэнцлээ

0
702

Шинэ жил болгоноор Оросын ч, Монголын телевизүүдээр гардаг хэдэн кино байдаг бөгөөд тэдэн дундаас сонирхолтой нь Шурикт тохиолдсон адал явдлуудын цуврал юм.

Оюутан Шурик болон Лидагийн паян хөгжилтэй. 1964 онд бүтээсэн, зургийн хэсгийг  Одесст авсан уг киноны Лидагийн дүрд жүжигчин болоод удаагүй Наталья Селезнёва тоглосон бөгөөд кино пробонд дуудагдсан залуу уран бүтээлч өөрийгөө шалгарахгүй хэмээн бодож байсан болохоор цагтаа ирэхгүй, замдаа биеэ наранд шарсан шигээ тухлан дуртай, дургүй ирсэн гэнэ. Орж ирмэгц нь киноны ерөнхий найруулагч Леонид Гайдай бүсгүйг камерын өмнө нүцгэл гэхэд нь Наталья дургүйцжээ. Тэгэхэд нь найруулагч “Чи надад таалагдаж байна. Гэхдээ биеийн галбир төдийлөн сайнгүй бололтой” гэхэд нь өндөр нарийхан, гоолиг биетэй охин хариуг нь тэр даруйд нь өгөөдхөе гэсэн шиг шуудхан л даашинзаа тайлж орхиход усны хувцастай гоолиг бие ил гарч гэнэ. Ингээд л Наталья шууд гол дүрд тоглохоор тодорсон түүхтэй аж.

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ