Хонгорхон, азгүйхэн Аида

0
460

1-2Дуурийн урлагийн мастер суут Ж.Вердийн “Аида” дуурь үзэх боломж ирэх амралтын өдрүүдэд тохиох нь ээ. Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр энэ дэлхийн дуурийн театр бүр тавиад байдаггүй нүсэр бүрэлдэхүүн, хүчирхэг, чадварлаг уран бүтээлчдийн багийн ажил шаардсан уг дуурийг 2011 онд тайзнаа тавьж Ази тивд анхдагч болж байсан түүхтэй. Түүнээс хойш тайзнаа хэд хэдэн удаа тоглогдсон. Эдүгээ театрын уран бүтээлийн 54 дэх улирлын нээлтийн буухиа болж үзэгчиддээ дахин хүрэх гэж байна.

“Аида” дуурийг энэ сарын 29, 30-ны өдөр буюу ирэх бямба, ням гаригт дараалан тоглох юм. Эхний өдөр Аидагийн дүрийг УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Ш.Наранчимэг бүтээх бол дараагийн өдөр мөн тус театрын гоцлол дуучин СТА Б.Эрдэнэтуяа энэ дүрд тоглоно. Ийнхүү театрын шилдэг сопранууд эртний Египет болон Эфиоп улсуудын хоорондох дайн тулааны хүнд нөхцөлд Эфиопын хааны охин, Египетийн эрх баригчдын хувьд боол болсон Аида бүсгүйн харийн, дайсны талын хүнд өгсөн хайр сэтгэлээ гэх үү, төрөлх эх орон, газар нутаг, хүн ардаа гэх үү гэсэн сэтгэл зүйн зөрчил дунд аз дутсан хайрынхаа төлөө хэрхэн тэмцэж байгаа тухай уран тодоор дуулан илэрхийлнэ.

%d0%b0%d0%b8%d0%b4%d0%b0-%d0%b3%d0%b0%d0%bd%d0%b1“Аида” дуурийг тэртээ XIX зууны сүүлийн хагаст Каирын Дуурийн театрын нээлтэд зориулж захиалгаар бүтээлгэсэн бөгөөд 1871 онд анхны тоглолтыг Каирын Дуурийн театрт хийж байжээ.

Аида гэдэг нэрийг зөвхөн энэ дуурьт зориулан тухайн үед зохиомлоор бий болгосон нь тун удалгүй дэлхийн нийтэд түгэн тархсан түүхтэй бөгөөд энэ дуурийн санаанд тулгуурлан бүтээсэн тайз, дэлгэцийн олон ч уран бүтээл дэлхийд байдаг байна.

Энэ ч утгаар аваад үзсэн өмнө нэгэнтээ хэлж байсанчлан дэлхийн хүчирхэг дуурь тайзнаа тоглуулан алга ташиж суудаг эрхэмсэг монголчууд бид “Аида”-тайгаараа цээж тэнэгэр, хараа дээгүүр алхах ард түмэн билээ.

УДБЭТ хүч нэмэгдүүлсэн бүрэлдэхүүнээр энэхүү дуурийг тоглож үзэгчиддээ хүргэдэг. Тиймээс дахин дахин тоглоод байх боломж хомс, тэгээд ч нэг бүтээлээр биш, өөр өөр дуурь, балетаар үзэгчиддээ үйлчилж байх зорилгын үүднээс “Аида”-г мөд дахин тоглохгүй тул зарлагдсан дээр нь үзэж таашаах нь үзэгчдийн сонголт, хүлээлт байх нь.

Уг дуурийн тайз заслыг УДБЭТ-ын ерөнхий зураач Г.Ганбаатар хийсэн бол хувцасны загварыг тус театрын хувцасны дизайнер Г.Оюун урлаж бүтээсэн. Энэ ах дүү хоёр бол театрын ерөнхий зураачаар олон жил ажилласан ардын зураагч Ч.Гунгаасүхийн хүүхдүүд билээ.

Р.Оюунжаргал

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ