Үлэмж тансаг үдэш

0
882

Жонон хамтлаг

img_7683Ажилсаг, даруу төлөв, эв нэгдэлтэй, үнэн зүрхнээс нь ундарсан хөгжим ийм байдаг  боловуу гэмээр уянгалаг бас эрч хүчтэй, өөрийн гэсэн өвөрмөц хөг аялгуутай  хөгжимтэй, шинийг эрэлхийлэгч, үзэгч сонсогчдын  дунд эрэлт хэрэгцээгээрээ  дээгүүрт ордог гээд тоочоод байвал энэ залуусын талаар магтах үг мундахгүй.

10 жил гэдэг залуу хүмүүсийн хувьд их хугацаа. Жонон хамтлаг аль нэг чуулгад харьяалагдаж, бэлэн юман дээр хүүдэгнэдэггүй. Бүхнийг өөрсдийн гараар босгож, бүтээж, бор зүрхээрээ зүтгэж яваа хөдөлмөрч залуусаар бахархмаар, хайрламаар.   Хамтлагийг зангидаж өдий зэрэгтэй авч явж, үндэсний урлагийг орчин үеийн чиг хандлагатай хослууж,  шинэ  үеийхэнд дурлатал нь таниулж мэдрүүлж яваа энэ хамтлагийн ахлагч Д. Оргилд болон түүний атгасан гар мэт нэгдэлтэй чадварлаг хамтран зүтгэгчдэд нь 10 жилийн ойгоо амжилт бахархлаар дүүрэн тэмдэглэж байгаад нь баяр хүргэе.

Энэ Баасан гаригт буюу 11 сарын 11-ний үдэш Корпорэт зочид буудалд шинэ цомгоо  өлгийдөн авч, “Үлэмж Тансаг” тоглолтоороо фэнүүдийхээ сонор, мэлмийг мялаах гэж байгаа мэдээг www.soyol-urlag.mn  сайт уншигчиддаа хүргэхийн сацуу энэхүү ховор сайхан завшааныг ашиглан морилон  ирж цэнгэн баясахыг  урьж байна.

Ч.Дэлгэрцэцэг

https://www.ticket.mn/event/175/

 

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ