Ө.Уянга 40 дэх жилийн Травиата

0
636

Травиата окТравиата буюу Виолетта гоо үзэсгэлэнтэй, дур булаам, баячуудын тойрон хүрээлэлд өнгө мөнгөнд ханаж амьдардаг хөнгөн явдалтан ч тун ухаалаг, эдгэшгүй өвчтэй. Ийм сайхан бүсгүйд анхны харцаар дурласан Альфредийн эцэг Жермон гэр бүлийнхээ нэр төрийн өмнөөс хүүдээ Виолеттатай уулзахгүй байхыг сануулахад дурлалдаа шатсан залуу эцгийн үгийг хэрэгсдэггүй. Тэгэхэд нь хашир өвгөн бүсгүйд учирлаж сэтгэлээ татаж авахыг хүсдэг. Виолетта өвчтэй, удаан наслахгүй байж хайртай хүнийхээ амьдралыг сүйтгэхийн оронд өөрөө нүүр буруулсан нь дээр хэмээн бодсоноос хайргүй дүр эсгэж дотооддоо энэлэн шаналдаг. Ийм ээдрээтэй адармаатай сэтгэл зүрхний харилцаануудыг суут хөгжмийн зохиолч Ж.Верди хөгжмөөр, дуугаар, зүрх зүсэм гунигийн мэт атлаа уярч хайлам аялгуулаг аринуудаар илэрхийлсэн дэлхийн дуурь  “Травиата” Монгол Улсын сонгодог урлагийн тайзнаас үзэгчдэд хүрээд 40 жил болжээ.

Үнэн хэрэгтээ “Травиата”-г бодит хүний амьдралд тулгуурлан жүжгийн нэрт зохиолч А.Дюма (хүү) –гийн бичсэн зохиолоос сэдэвлэсэн либреттоор бүтээжээ. Францын алдарт зохиолч А.Дюма (хүү) Парисын цуутай “явдалтай бүсгүй” Мари Дюплессид сэтгэлтэй болсон үед зохиолч залуу эцгийнхээ (А.Дюма-эцэг) ятгалгаар нэг хэсэг хол байж байгаад ирэхэд нь Мари сүрьеэ өвчнөөр өөд болсон байхад залуу ихэд гашуудсан бөгөөд үүнээс хойш жилийн дараа 1848 онд “Камели цэцэгтэй хатагтай” («Дама с камелиями») романаа бичсэн юм билээ. Үргэлжилсэн үгийн тэрхүү зохиол нь дуурийн урлагийн мастер Ж.Вердийн таалалд нийцэж дуурь болсон түүх ийм бөлгөө.

40 дэх жилийн монгол Травиата бол УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга бөгөөд тэрбээр Монголын найм дахь Травиата юм байна. Түүний гол дүрд нь тоглох, “Травиата” дуурийг Монголын тайзнаа тавьсны 40 жилийн ойн тоглолт энэ сарын 15-ны үдэш болно.

Тэртээ дөрвөн арваны өмнө найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Цэрэндолгор уг дуурийг монгол хэлээр найруулан тавьсан бөгөөд тэр үед удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжав, зураачаар ардын зураач Ч.Гунгаасүх ажиллажээ.

2000 онд уг бүтээлийг найруулагч Ё.Цэрэндолгор итали хэлээр шинэчлэн тавьж, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдсан байна.

Мөн 2015 онд дахин шинэчлэхэд найруулагчаар БНСУ-ын найруулагч Ан Ху Вон ажиллажээ. Тэр үед тайз, хувцсыг ч шинэчилсэн бөгөөд тайзны зураачаар УДБЭТ-ын ерөнхий зураач урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, хувцасны зураачаар Г.Оюун нар ажилласан байна.

Италийн нэртэй либретто зохиогч Ф.Пьяве-гийн либреттийг монгол хэлнээ ардын жүжигчин Г.Хайдав орчуулсан ажээ.

Монголын тайзнаа “Травиата” 40 жил болоход гол болон бусад дүрүүдэд дуулсан дуучдын нэрс:

Виолетта  Валери:

Х.Уртнасан /МУАЖ/

Ж.Цэцгээ /МУГЖ/

А.Оюунцэцэг

Б.Жавзандулам / МУАЖ/

Д.Туяа /СТА/

Н.Туяа/СТА/

Б.Эрдэнэтуяа /СТА/

Ө.Уянга /МУГЖ/

Альфред Жермон:

Г.Хайдав /АЖ, ХБ/

Б.Банди /МУГЖ/

А.Энхтайван /МУАЖ/

Д.Ганхуяг /МУГЖ/

Ч.Түмэндэмбэрэл /СТА/

Г.Шижирболд /СТА/

Б.Батжаргал

Жорж Жермон:

А.Хавлааш /МУАЖ/

Б.Готов

Д.Жамъянжав /МУАЖ/

М.Болд /МУГЖ/

А.Дашпэлжээ /МУАЖ/

Н.Мөнхзул /БУАЖ/

Ц.Баттөр /СТА/

Э.Анхбаяр /СТА/

Э.Амартүвшин /МУГЖ/

Флора Бервуа:

П.Цэвэлсүрэн /МУАЖ/

Ц.Ерөө /МУГБ/

Д.Долгормаа /МУГЖ/

Ч.Мөнхшүр /МУАЖ/

Р.Доржхорол /СТА/

Ц.Арюна /СТА/

Аннина:

А.Загдсүрэн /МУГЖ/

А.Бүтэд /МУГЖ/

Б.Банзаржав /СТА/

Б.Цэцгээ /МУГЖ/

З.Оюунбилэг /МУГЖ/

Ш.Наранчимэг /СТА/

С.Мөнгөнцэцэг /МУГЖ/

Б.Энхнаран

БУСАД ДҮРҮҮДЭД АНХ ТОГЛОСОН

Гастон:     

Б.Сүрьяа

Б.Амар

Д.Баясгалан /СТА/

Г.Бэх-Очир /СТА/

Г.Доржсүрэн /СТА/

М.Даваадорж

Гремвиль эмч:

Ц.Пүрэвдорж /АЖ, ХБ/

Д.Жаргалсайхан /МУАЖ/

Б.Батмэнд /СТА/

Г.Пүрэвсүрэн /СТА/

Р.Батболд /СТА/

Ч.Чинзориг /СТА/

С.Бат-Эрдэнэ

Барон Дюрфоль:

Д.Жамъянжав /МУАЖ/

О.Лувсандамдин

С.Баянбилэг /СТА/

Ц.Баттөр /СТА/

М.Бат-Очир

Э.Амартүвшин /МУГЖ/

Ч.Энхтайван /СТА/

Маркиз Обиньи:

Д.Баатар

Н.Төмөр-Очир /СТА/

С.Оюунчулуун /СТА/

Д.Өнөрбаатар /СТА/

С.Баянбилэг /СТА/

Д.Алтанхуяг /СТА/

Р.Оюунжаргал

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ