Хуучин байшингийн цэнхэр нүдэн

0
38

Хуучин байшингийн цэнхэр нүдэн

(Баримтат уран  сайхны зохиол)

 

Зохиогч                                  Р.Оюунжаргал

Редактор                                Д.Ичинхорлоо (Цэнхэр нүдэн жаахан Оюу буюу зохиогч,                                                сэтгүүлч Р.Оюунжаргалын залуу ээж, 81 настай)

Хавтасны зураг                      Зураач Б.Хонгорзул. (“Бидэн гурав” бүтээл нь)

Техник редактор                    М.Цогбадрах

 

_Q7A8655Эх байгаль, мал, ахуй

   Эцэг эхийн энэрэл, хайр

Хүсэл мөрөөдөл дүүрэн

Хүүхэд насны зураглал

 

Хорвоогийн түмэн явдалтай өөр өөрсдийнхөөрөө учирч, ухаарч яваа

мянга мянган уншигч багачууд, тэдний хайртай ээж, аав, эмээ, өвөөд зориулав.

 

2018 он

 

Юун тухай бичив

Байгаль эх өргөөнд мал, ахуй хэмээх багшаар заалгаж, эмээ, өвөөгөөр зөвлүүлж, дүүгээ хөтлөн хүн болох дөрөөнд гишгэсэн жаахан охин Оюу хөдөө өвөө, эмээгийндээ найман нас хүртлээ хэрхэн амьдарч, ямар адал явдал туулж байсан тухай жилийн дөрвөн улирлын сар тутмын нэг өдрийн үйл явдлаар төлөөлүүлэн өгүүлэв.

Өвөөгийн баруун, эмээгийн зүүн гар болж, гэрт орж эмэгтэй, гадаа гарч эрэгтэй болж өссөн цэнхэр нүдтэй, шар үстэй, малд нүдтэй, моринд гарамгай, үг хэл хурц, хүсэл мөрөөдлөөр дүүрэн бяцхан жаал зун, намар, өвөл, хавар юу хийж, амьдралаас хэрхэн суралцаж байв.

Өвөө, эмээдээ тусалж, гэрийнхээ бүхий л ажилд оролцдог хүүхэд уултай, модтой, ус, голтой хангайгаа ажиж, цас, бороо, аянга, солонгын учрыг олж ядан гайхаж, цэцэгс дамжин нисэх цэнхэр эрвээхэйтэй хөөцөлдөн гүйж явахад нь, үнээний эвлэдэсийг саахын оронд тугалд нь л хөхүүлэхсэн гэж нууцхан бодож суухад нь, морин дэл дээр сэрүү татуулан явахдаа уяанд тултал давхиж болохгүй, алсаас алхуулж очих хэрэгтэй, тэгэхгүй бол морины хөлд цус бууж доголно гэж унасан хүлгээ хайрлаж явахад нь, дүү Ариу болон хамаатны хүүхдүүд, найзуудтайгаа айл гэр болж, чулуун морьд уяж, зав л гарвал уралдаж тоглож байх зуур нь ч түүний дотоодод аливааг сайн сайхнаар харах ариун, гэгээн ертөнцаажим бүрэлдэж байсныг бяцхан жаал хэрхэн мэдэх билээ.

Адтай жаалулирал бүрийн, сар тутмын нэг өдөр өглөөнөөс орой хүртэлх хугацаанд юу юу хийж, бужигнуулж байсан тухай зураглалаа. Оюу охин эмээ, өвөөдөө магтуулж, зэмлүүлж, зодуулж, бүр болоогүй хүлүүлээд чарлаж байсан тухай ч энэ номд гардаг.

Үйл явдал 1973 оны зунаас 1974 оны хавар хүртэлжилийн дөрвөн улирал дамнан өрнөнө.

Бага насны гэнэн явдал, гэгээн өдрүүдийнхээ тухай уншигчдадаа ярьж өгсөн жаахан Оюу буюу сэтгүүлч Рэнчингийн Оюунжаргал.

 

_Q7A8662Гарчиг

 

Зургадугаар сар

Зуны эхэн

 

Оюу гал түлж, сүү машиндав

Алтуунай ахтай мөрөөдлөө хуваалцав

Борц дэвтээхээ мартжээ

Үнээ саасны дараа морь зайдан уналаа

Хүүхдүүд оньсого тааж чадсангүй

 

Долдугаар сар

Сумын наадам

 

Бүдүүн хулаа унаад сумын төвийг зорин хатируулав

Наадмын талбай өнгө алаглана

Азарга ирчихжээ

Буцахдаа сарт хулаа унах юм гэж санасангүй

Ялсан баатар мэт

 

Наймдугаар сар

Хадлан

 

Шувууны үүр хадчихав аа

Тэрэгний хүрнийг хазаарлах гээд барсангүй

Анх удаа бухал чирсэн нь

Аавтайгаа гөрөөсөнд явав

Боохой эргээд байна уу, даа

 

Есдүгээр сар

Нүүдэл

 

Хяруунаар

Ачаалав

Их хөтөлд

Гэрээ барив

Тугалнуудаа хашиж барсангүй

Цуйван

 

Аравдугаар сар

Анхны цас

 

Аав анд явлаа

Цөцгий буцалгах үеийн, цөвүүн цагийн тухай яриа

Хотоос хүн ирэв

Оюу гэр дээр гарч цас шүүрдэв

Гурвуулаа цуг унтъя

 

Арваннэгдүгээр сар

Идэш

 

Бумбатын өвөлжөөнд

Үхэр унагав

Ариу үнэгнээс айж чарлав

Хот айлынхан бүгд цуглажээ

Харагчин алга

 

Арванхоёрдугаар сар

Ес эхлэхийн наана

 

Үхрийн баас түүх

Сүүтэй цайнд халаасан бууз

Хүүхдүүд уулан дээрх гэрээ эргэв

Гэртээ концерт тоглолоо

Базар ах ирэхэд, охид орны хөндийд нуугдав

 

Нэгдүгээр сар

Дүн өвөл

 

Охид хол явж, найзындаа очив

Нохойн хоол

Папа өвөө ирлээ

Оюу папа өвөөдөө магтуулав

 

Хоёрдугаар сар

Нэгдэлчдийн баярын наана

 

Гоё доо, авдар уудална даа

Саарал чемоданаас чамин юмнууд олов

“Аав, та дайнд үхэлгүй, амьд хүрээд ирсэн  юм уу”

Эрээн авдар дүүрэн байцаа авчирсан

Оюу сахилгагүйтэж хүлүүлэв

 

Гуравдугаар сар

Хаврын урь

 

Морин чаргаар түлээний мод авчирлаа

Ээж хурганы уут, нэмнээ оёжээ

Хүний яриа чагнаад байдаг хүүхэд үү

Оюу, Ариу хоёр хоолоороо тоглов

 

 

Дөрөвдүгээр сар

Хаваржаанд

 

Төлийн дуу

Гавжийтай хамт хонь хургалуулав

Өнөөх хургаа угжив

Дахиад тэгж болохгүй, жаахан хүүхдийн ажил биш

Намайг явахад Ариу ганцаараа яана аа

 

Тавдугаар сар

Нялх ногооноор

 

Хэрлэнгийн долгио гялалзсан намуун өглөө

Аав охиноо эрхлүүлэв

Залуу ээж иржээ

Улсын нийслэл Улаанбаатарын зүг

 

Төгсгөл

Оюу Кавказын ууланд чавга идэж чадахгүй явсан түүх

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ