Нүцгэн Елизавета II

0
735

Британийн гудамжны зураач Пегас хойд Лондоны Ислингтон дахь уушийн газрын хаалган дээр хатан хаан Елизавета II-ийг хагас нүцгэн байдалтай зуржээ. Зураач үүнийгээ хатан хаан, хаан ширээнд суусны 63 жилийн ойд зориулсан хэмээж буй аж.

Зурагт залуу Елизавета буюу Лиззи Британийн төрийн далбааны наана тэргүүндээ титэмтэй зогсох бөгөөд үзмэн ягаан цамц, өндөр өсгийтөөс өөр хувцасгүй. Энэ тухай Пегас хэлэхдээ “Эсэргүүцэх хэрэггүй. Хатан хаан залуудаа сайхан бүсгүй байсан. Би гоо сайхныг нь биширч буйн зэрэгцээ түүнийг хэн ч харж байгаагүй байдлаар зурахыг хүссэн юм” гэжээ.

Елизавета II бол эцэг Георг VI нь 1952 онд нас барахад 25 настайдаа хаан ширээнд заларсан түүхтэй.

Ч.Анар

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ