Урлагийн байгууллагуудын сайт хэзээ ажиллаж эхлэх вэ

0
820


Аравдугаар сар гарлаа. Орон даяар ажил, амьдрал жигдэрсэн. Мэргэжлийн урлагийн байгууллагууд ч ажилдаа орж уран бүтээлийн улирлаа нээж эхэлсэн. Сонгодог ч, үндэсний ч ер нь урлагт дуртай үзэгчид театр, Филармони, чуулгуудын үйл ажиллагаа, уран бүтээлчид, санал болгох гэж буй уран бүтээлийнх нь талаар сонирхоод эхэлсэн. Цахим орчинд хоромхон зуурт ажил амжуулж дадсан зуршлаараа театр, чуулгуудын вэб сайтаар зочилж, тэднийд юу болж байгаа талаар мэдээлэл авах гэхэд аль ч байгууллагын вэб сайт ажиллахгүй юм гэсэн гоморхол нэлээд байна.

Энэ мөрөөр үзэхэд үнэхээр тийм аж. Сонгодог урлаг сонирхогчдын хамгийн ихээр хүсэмжилдэг Дуурийн театрын вэб сайт засвартай байгаа юм байна. Драмын театрынх ч ажиллахгүй. Филармони сайтаа шинэчлүүлж байгаа гэнэ. Удахгүй, нээлтийн тоглолтынхоо өмнө болж өгвөл ашиглалтад оруулна гэж байна.

Харин ҮДБЭЧ-ын вэб сайт боломжийн юм. Гэхдээ тэндээс үзэгч хэзээ, юу үзэж болох талаарх хуваарь, мэдээлэл олж чадсангүй. Байдал ийм л байна. Арай дэндүү гэхээс яах билээ.

Р.Оюунжаргал

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ