Урлагийн хүний хувь тавилан

0
948

П.Адарсүрэн гэдэг нэр Монголын урлагийн түүхэнд ямар тод мөр үлдээсэн байдгийг тухайн үед дуугаар нь амьсгалж явсан, эдүгээ ч бичлэгийг нь эргүүлэн дахин сонсч, уяран хайлж явдаг үзэгч сонсогчид нь мэднэ.

Тухайн үедээ Ардын Дуу Бүжгийн Чуулгын төсвийн 70-80%-ийг ганцаараа босгочихдог байсан Адарааг хэдэн ятгачидтай нь тайзан дээр орхиод явчихад хэчнээн цаг ч хамаагүй дахиулан дуулуулсаар байж байдаг байсан тухай хамтран зүтгэж байсан нөхөд нь өнөө хэр домог үлгэр мэт ярьсаар байдаг нь түүний хэмжээний од одоо хүртэл гараагүй байгаагийн гэрч биз ээ.
Авьяас, аархал, гоморхолтой нь тэрссэн атаархал, архи, Чуулгын муйхар удирдлага энэ сайхан хүнийг цагаас нь эрт тайзнаас буулгаж Дэнжийн мянгын зах, Баянхошууны автобусны буудлын дуучин болгосноор, дуучны амьдрал насны эцэст алдар гавьяа бүү хэл аяга хоолны мөнгөгүй шахам төгссөн боловч ард түмний зүрхэнд өнөө хэр амьдаараа, сэтгэлд хоногшсон сайхан дуунуудтайгаа мөнхрөн үлджээ. 

Урлагийн хүний хувь тавилан гэдэг….

Ч. Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ