“Хөсөгтөн”-гийн бяцхан нууц

0
1723

Чихэрлэг зүйлс их идвэл охин хүүхэд гаргадаг гэдэг бүр туйлын үнэн болохыг “Хөсөгтөн” хамтлагийнхан биет дээр харуулж байна. Уг хамтлагийн 5 гишүүн гэр бүлтэй бөгөөд тэд нийтдээ 8 хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд охин. Харчууд нийлэхээрээ шар айраг мэтийг давстай юмаар даруулсан шиг голдуу суудаг байхад “Хөсөгтөн”-гийнхөн ресторан кафед ороод зайрмаг, бялуугаар ходоодоо дүүргэж суудаг гэнэ. Хамтлагийн ахлагч Д.Ариунболдын зохиосон “Охиндоо” гэдэг эдний хит болсон бүтээл байдаг. Харин одоо “Хүүдээ” гэдэг аяз зохиож, чихэрлэг зүйлсээ багасгавал андууд эрэгтэй хүүхдүүдтэй болох магадлал өндөрсөх үгүйг бурхан л мэдэх хэрэг байх.

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ