Мисс Баярмаа “Гранд” ёслолд дотоожоор гангарав

0
777

“Гранд” сэтгүүлийн таван жилийн ой, “Гранд хүмүүс” шалгаруулах ёслол өчигдөр ДБЭТ-т болсон юм. Ойн баяр, ёслол сайхан болсон. Тус сэтгүүлийн газартай хамтарч ажилладаг, дэмждэг олон ч хүн цугласан. Уригдсан зочид редакциас санал болгосны дагуу улаан өнгөөр ижилсэн, зохион байгуулалтыг хүндэтгэсэн нь сайхан санагдаж байсан. Нийгэм, хүмүүнлэг, улс төр, урлаг, спортын салбарын олны танил хүн нэлээд байсан.
Ёслолын ажиллагаа, урлагийн тоглолт өндөрлөсний дараа театрын хоёрдугаар давхрын фоед хүлээн авалт болсон юм. Тэнд мөн бага гэлтгүй хөтөлбөртэй дэд арга хэмжээ болж, сэтгүүлийнхэнд баяр хүргэх нь хүргэж, бэлэг гардуулж, сэтгэлийн үгээ ч хэлж байсан юм.
Тэнд хүмүүсийн хараа байн байн нэгэн зүйл дээр огтлолцоод байсан нь уригдаж очсон зочин жүжигчин Х.Баярмаагийн бараан өнгийн дотоож байв. Өндөр сайхан бүсгүйн хоёр хөл солбицох бүрийд байсхийгээд дотоож нь бүрэн харагдаад, эрэгтэй, эмэгтэйгүйчүүдийн харааг булаах нь догь байлаа. Нэгэнт ингэж шийдсэн юм бол улаан өнгийнхийг өмсчихгүй дээ гэх зэргээр хүмүүс шивэр авир, шивэр авир.

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ