С.Эрдэнэцэцэгийн залуу байх жор

0
1024

Урлагийн гоо бүсгүйчүүд

Урлагийн гоо бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор орох ҮДБЭЧ-ын гоцлол дуучин С.Эрдэнэцэцэг аль 90ээд оны үед ид мандаж, кино ший, тоглолт  цэнгүүн бүхэнд уригдаж явсан нь 25 жилийн өмнөх хэрэг. Дуучин Далантайтай хослон дуулж нэгэн үе сайхныг  нь харангуутаа дурлаж, сэтгэлийг нь танингуутаа итгэж явсан   гавьяат маань одоо хэр ганц бие бөгөөд 20 хол гарсан том сайхан хүүтэй.   Сүүлийн үед  ч олны анхаарлыг татсаар байгаа сайхан бүсгүйн маань  дуу хоолойных нь өнгө янзаараа, залуу охиных шиг шингэн, сэтгэл гижигдэм донжтой тембр нь анх гарч ирсэн тэр цагийнхаараа. Үүний зэрэгцээ залуу төрх, гоо сайхан бие галбираа цаг хугацааны эрхэнд сул тавьсангүй.  Түүний мөнхийн залуу, гоо сайхан явдгийн нууц  залуухан хонгор амрагтайнх   гэж шивнэх  улс мэр сэр.   Ямартай ч дуучинг маань урлагийн бурхан, дурлалын бурхан байнга дагаж явдаг нь үнэн тул залуу сайхнаараа байхнаараа байх нь  ч аргагүй бизээ.

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ