Нара Фэйсбүүкийн хүчээр 45 саяыг босгожээ

0
1047

Монгол барби гэгддэг дуучин Нара фэйсбүүк фэнүүдээсээ нэгэн тусламжийг хүсээд байгаа юм. Тэр нь гурван хүүхэдтэй өрх толгойлсон нэгэн ээжийн амь нас. Нарагийн хэдхэн хоногийн өмнө санаачилсан хандивын аянаар өнөөдрийн байдлаар 30 сая  төгрөг босоод байгаа бөгөөд олны хүч оломгүй далай гэдгийг харуулж мөн эдийн засаг хүнд үед өөрийн талхны мөнгийг танихгүй хүүхдийн ээжийн эмчилгээний зардалд зарцуулж байгаа олон олон монгол хүний зөөлөн нинжин сэтгэлийг нэгтгэж чадсаныг харахад үнэхээр бахархмаар.

Өөрөө саяхан ээж болсон дуучин бүсгүй “Том хүнтэй айл бол яаж ийгээд л мөнгө олно, ганц том хүн нь үхэх сэхэхийн зааг дээр ирчихээр гурван хүүхдэд хэн туслах билээ. Надад чаддаг юм байвал би тусалъя” гэж гар сунгасан нь аргагүй эх хүний сэтгэл гэлтэй.

Жил гаруйн өмнө хүүтэй болсон ч аавтай нь амьдрал зохиож чадаагүй шалтгаанаа залуугийн гэнэн тэнэг зан, үеийнхнээсээ хоцорчих вий гэсэн айдас, хэвлэл мэдээллийн дарамтаас болж болж өөртөө тохирохгүй хүнийг сайн танилгүй нийлснээс болсон гэж тайлбарладаг тэрбээр өөрөөс нь бүх талаар илүү эртэй нэгэн өдөр таарна гэдэгт бат итгэдэг гэнэ.

Сонирхуулж хэлэхэд Нара урлагийхан дундаас хамгийн хэл ус сайтай нь аж. Багадаа Соросын сангийн мэтгэлцээний клубт явдаг байсан түүний англи хэл гадаадад их сургуульд орох хэмжээний гээд бодохоор аргагүй л хичээл зүтгэл сайтай хүүхэд байсаныг харуулна. Түүгээр зогсохгүй Токиогийн хөгжмийн   сургуульд дуучны мэргэжлээр дөрвөн жил сурсан болохоор  япон хэл нь ч ус цас. Хүүхэлдэйнх шиг өвөрмөц содон имижээ бодвол Японд сурч байхдаа олж авсан байх. Ямартай ч олон хэл мэддэг боловсролтой бүсгүйн чансаа сүүлийн үед олон юман дээр харагдах болсныг фэйсбүүкийн фэнүүд нь андахгүй болсон байна билээ.

Д.Цэцэг

 

 

 

СЭТГЭГДЭЛГҮЙ

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ